бямбын ринчен

бямбын ринчен

2014/01/15

Зохиолчийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл

Ренчин.Б
Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/ 20 дугаар зууны Монголын эх оронч гарамгай сэхээтэн, соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын Ринчин арван зургадугаар жарны хөхөгчин могой жилийн намар /билгийн тоогоор/ буюу 1905 оны 11 дүгээр сарын 21 /аргын тоогоор/-ний өдөр Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болсон газрын зүүнтээ Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ. Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурчээ. Улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад /орос/ сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсгөжээ. Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж, үүний зэрэгцээ 1925 оноос Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид Монголч академич Владиморцов, энэтхэг судлалч академич Олденбург, төвдөч академич Шербатской, дорно дахины түүхч академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, академич Шерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, Монголч академич Козин, нангиадич академич Алексеев нарын удирдлагад суралцан тус тус төгсгөжээ. Ренчин 1927 оноос Гэгээрүүлэх Яамны харъяа Судар бичгийн хүрээлэнд ажиллаж, 1937 онд хилс хэргийн улмаас баривчлагдан шоронд сууж 1942 оны 4 дүгээр сард суллагдсан. Мөн үеэс “Үнэн” сонины газарт МАХН-ын Төв хорооны шийдвэрээр заагдан 16 жил ажиллажээ. 1958 онд Шинжлэх ухааны Хүрээлэн /хожим ШУА болсон/-д шилжин ажиллаж хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээс ШУА-ын жинхэнэ гишүүн, академич болсон. Ренчин 1956 онд Унгар Улсын ШУА-д “Монгол хэлний зүй” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг Монгол Улсаас анх удаа хамгаалсан. 1970 онд Унгарын ШУА-ын гишүүн болсон байна. Ренчин Монгол хэлний судлал, угсаатан судлал, түүх, утга зохиол, орчуулгын талаар эрдэм шинжилгээ, судлагааны олон бүтээл туурвиж, гадаадын олон улсад хэвлүүлж хэдэн зуун өгүүлэл, сонины нийтлэл бичиж, дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 эргэм зохиол роман, тууж, өгүүллэг, яруу найраг, шүлгийг Монгол хэлнээ орчуулсан байна.

http://www.bookstore.mn Цахим номын худалдаа

No comments:

Post a Comment