бямбын ринчен

бямбын ринчен

2012/06/09

Ринчен гуай болон...

эх сурвалж: http://book.gogo.mn/book/detail.html?code=EB01000055



Номын танилцуулга

Номын нэр: РИНЧЕН гуай болон...
Зохиогч: Б.Бааст
Нийтэлсэн: 2010 он
Хуудасны тоо: 440

Худалдаж авах үнэ: 15'000


“Ринчен гуай болон...” хэмээсэн энэ номынхоо тухайд

“Нуруугүй хүний үлгэр” хэмээх нэн сонирхолтой номыг 1930-аад оны дунд хэрд олж уншин Ринчен гэдэг хүний нэр мэдэх болсноос хойш бараг 80-иад жилийн нүүр үзэх дөхжээ. Харин, Ринчен гуайтай уулзаж танилцсан тэр цагаас хойш, 67-68 жил улирчээ.Ринчен гуайн тухай дурсамж “Анх” гэдгийг анх бичсэнээс хойш 46 жил өнгөрчээ. Энэхүү жаахан дурсамжийг бичиж байхдаа, яваандаа, Ринчен гуайн тухай нэг ийм ном бүтээх гэж бодож байсангүй ээ. “Анх” дурсамж бичсэнээс хойш “Өчүүхэн дурсамжийг бичсэн байна. Энэхүү номд 46 жилийн хооронд зарим зүйлийг 2009 оны зун, Шадувлин зусланд бичсэн байна. Ийнхүү хол ойр хугацаатай бичсэн дурсамж, зураглал, тэмдэглэл, өгүүлэл, ярилцлага, захидал, орчуулга зэрэг бараг 50 шахам зүйл оржээ. Нэг хүний тухай, тэр мөртөө хоорондоо олон жилийн зайтай бичигдсэн учир давтагдсан маягтай зүйлс байгааг хүндэт уншигчид минь уучилж үзээрэй.

Ринчен гуайн их анд бөгөөд оросын нэрт зохиолч, өвгөн Тихонов гуайгаас гадна эх орны их дайны (1941-1945) үед олон олон Д.Санжаагийн урласан “Б.Ринчен” хэмээх цагаан гантиг баримал (1960 он) РИнЧЕн гуай болон.... 7 зохиолы нь орчуулж хэвлүүлсэн Алексей Толстой, Илья Эренбург нарын тухай энэ номд оруулах нь чухал гэж үзлээ. Түүгээр барахгүй тэдний тухай уншигчдад арай тодорхой нэмж бичих нь хэрэгтэй мэт санагдаад “Николай Семёнович Тихонов”, “Эренбург”, “Пабло Неруда” зэрэг нилээд зүйл бичээд хэвлэгдээгүй байсныг энэ номд орууллаа.

Эцэст, энэ ном бүхэлдээ, Орос-зөвлөлтийн ард түмэн, тэдний зохиолчдын тухай ном болон хувирч байгаагаас хойш аугаа их Пушкин, Лев Николаевич Толстой, М.Горький, М.Достоевскийн гэргийн тухай бичсэн зүйлсээ ч энэ номд нэгмөсөн оруулах нь хэрэгтэй мэт санагдлаа.

Их дайны үеэс аваад манай ард түмэн, ялангуяа манай зохиолчдын дотно танил болсон оросын зохиолчдын тухай бичсэн, дурссан зүйлээ ч энэ номд оруллаа. Тэдгээр зүйлс хэвлэгдээгүй байв.

Манай зохиолчдын ахмад үеийн бид аугаа их Дамдинсүрэн гуай, Ринчен гуайн хараа бараанд л явж, тэдний буянаар эх орныхоо их утга зохиолд хөл тавин орж, өөр өөрсдийнхөөрөө л бичиж оролдсон, цөм л их бага ч, муу сайн ч юм юм бүтээсэн хүмүүс билээ. Тийм учраас, тэднийхээ тухай ч, эх орныхоо утга зохиолын тухайд ч, хүн хүн л бичих учиртай гэж бодох юм. Янз бүрийн сонин өөр бус номууд ч үргэлжлэн цогцлох л учиртай!

Нас, цас хоёрт дарагдсан ч, хичээж мэрийж бүтээсэн энэ номы минь үзэх, унших хэн боловч өчүүхэн намайгаа өөлөх шоолох ухаанаар (тэгж хэзээ ч амжина) биш, өөрсөнд чинь сонирхогдох өгөөж өлзий болох зүйл юу юу байнав гэдэг ухаанаар шүүн тунгаан үзэх, уншихыг урьдал болгоосой хэмээн хүсье!

…их бага ямарваа зохиол бүтээл орчуулахдаа, тэр зохиол, зохиолч, тэр орныхоо утга соёлын амжилтыг далимд нь уншигч нартаа хандаж сэтгэл зүрхнийхээ үгийг хэлж, бичиж, үрийн үргэлж, хүн ардынхаа эрдэм мэдлэгийг өөд татах гэж юухнаар ч атугай тус л болох гэж явдаг дэндүү өглөгч өгөөмөр сэтгэлтэй аугаа их Ринчен гуайдаа ийм нэгэн ном бүтээж чин сэтгэлийнхээ хадаг барьж байгаа минь энэ билээ!

Та бүхнийгээ хүндэтгэгч Бөхийн Бааст 2009.XII.9

Зохиогчийн тухай




1921 оны 9 дүгээр сарын 10-нд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд төржээ. Яруу найрагч, үргэлжилсэн үгийн болон хүүхдийн зохиолч.

1964 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгсчээ. МЗЭ-ийн хороо түүний харьяа сонин сэтгүүлд ажиллаж иржээ. 1936 оноос уран зохиол бичиж, олон ном хэвлүүлж, Мандухай цэцэн хатан зэрэг жүжгийн зохиол бичиж олон тооны ном эмхтгэн редакторлож хэвлүүлжээ.

1966 онд “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа МЗЭ-ийн шагнал, 1969 онд “Хангайн бор”, “Намрын уянга” номоороо Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал, 1999 онд Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ.

No comments:

Post a Comment