бямбын ринчен
2015/08/11
2015/06/15
Зургийн цомог
эх сурвалж: БУРЯАД МОНГОЛШУУДАЙ ШУУЛГАН
Ринчен баавайн нэгэн зургийн тухайд
эх сурвалж: http://www.bataar.mn/10036392
Түүхч На.Сүхбаатар багштай нэгэн зургийн талаар товч ярилцлага хийснээ танд хүргэе.
- Б.Ринчен гуай Чехийн эрдэмтэн Поухтай хамт авахуулсан зургийн тухай танаас асуух гэсэн юм аа. Энэ зургийг Увсад авахуулсан зураг гэх юм?
- Би бас сонсож байсан. Бас бус хүнээс асууж сураглаж байсан. 1957 онд нэрт эрдэмтэн Б.Ринчен, Чехийн монголч эрдэмтэн Павел Поухтай хамт Увс аймагт судалгааны ажил хийсэн. Тэгээд Увс аймгийн Түргэн сумын малчин ард, туульч Эвэгийн Намилангийнд судалгаа, ярилцлага хийж хонож өнжжээ. Түргэн сумынхан хөл алдан хүндэтгэж, Поух гуайд зориулж нэг шөнийн дотор монгол дээл хийж өмсгөсөн гэдэг. Энэ тухай дурсамж ярих хүмүүс Улаангом, Түргэн суманд тааралдаж байсан.
- Тухайн үеийн сонины мэдээ мэдээлэл байдаг болов уу?
- Энэ зураг сонинд гарсан зураг гэсэн шүү, товч мэдээтэй. Чи архив, номын сангаас хайгаад үзвэл гараад ирнэ байх. Надад сонинд гарсан мэдээ, зураг байдаг гэж хэлсэн хүн бий.
- Эвэгийн Намилан гэж хэн бэ?
- Бас Чүркийн Намилан ч эрдэмтэй лам хүн юмаа. Төгсбуянтын хүрээнд шавилж байгаад хэлмэгдэлд өртөж,маш сонин тохиолдолоор 10 жилийн хорих ялаар шийтгүүлж амьд үлдсэн гэдэг. Хуучны судар номыг хадгалж үлдэж, судалгааны эргэлтэд оруулсан. “Алтайн магтаал”, “Гэсэр”, “Хан харангуй” зэрэг олон туулийг Төгсбуянтын хүрээнд шавилж байхдаа сурч хожим уламжлуулсан. “Жангар” туулийг бичмэл эхээс нь сурч хайлсан.
Түүний гэрт Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Э.Вандуй нарын томчууд очиж уулзаж тууль, үлгэр, домог, дуу, хэл аялгууны материал тэмдэглэн авч байсан даа. Бас 1962 онд Хэл зохиолын хүрээлэнгийн урилгаар Улаанбаатарт ирж тууль хайлж соронзон хальсад бичүүлж байсан. 1956-1957 онд Түргэн сумын төв нүүж Хавцалын ам гэдэг газар буурилсан гэнэ лээ.
Одоо тэр газраа байгаа. Шинэ төвийн урьд талд бургас голлож ургасан жижиг гол байсан. Түүний хөвөөнд Э.Намилан гуайнх байхад тэд ирсэн. Зураг дээр бургасны хажууд зураг авахуулсан нь тэр орчны байдлыг илтгэж байгаа.
- Одоо тэр газар орныг нь тогтоож болох болов уу?
- Бололгүй яахав. Яг энд гээд заагаад өгөх хүн ч байгаа байх. Тэр цагаас хойш 60 шахам жил болж, тэр хавийн бургас устаад алга болсон гэсэн. Би тэр нутгийн ном эрдэмд хайртай ганц нэг залууд хэлсэн юм. Тэр газарт нь мод тариад, хашиж хамгаалаад “Мэргэд чуулсан газар” гэж нэрлээд номын мөр хөөсөн залуус очдог газар болговол сайн гэж. За гэсэн юм. Ер нь Б.Ринчен гуай баруун аймагт олон удаа морилж түүх соёлын олон өвийг хамгаалж үлдсэн хүн шүү дээ. Энэ жил Ринчен гуайн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Увс нутгийнхан хүндэтгэл үзүүлээд дурсгалтай сайхан зүйл хийж болно л доо.
Б.Адьяа
Эх сурвалж: Oirad.mn
2015/05/14
2015/05/03
2015/04/21
Зовлонгоос ангижирсан нь
эх сурвалж: Ганчимэг.У Ганаа posted to Орчуулгын тухай ярилцъя
Зовлонгоос ангижирсан нь
Аятайхан нэг эмэгтэй: орчуулагч болохоор санаа шулууджээ. Учир нь тэрбээр орос сургуул төгссөн монгол бүсгүй бөгөөд орчуулга хийвээс алдар, ашиг хоёрыг ууталж болно гэдгийг ухаарсан нэгэн санж.
Хялбардуухан нэг номыг хавтсыг нь салтал барьж явсаар орчуулж дуусгасныгаа их дуун хөрвүүлэгч Ринчен гуайд үзүүлэв. Залуу хүнийг тэгэх тусмаа юм хийх бүтээх дуртай хүнийг хэд дэмждэг өвгөн хайран сайхан цаг заваа үрж мөнөөх "орчуулгыг" улаан алаг болгоод
-За хүү минь сонин сэвүүн зохиолыг сонины хэлээр орчуулж болохгүй. Ардынхаа амттай сайхан үгээр хөрвүүлж бай гээд нэг буцааж гэнэ. Бүсгүй бас ном орчуулжээ.
Тэрбээр Ринчен гүүшээр "бөөсөө" түүлгээд, ном хэвлүүлэх арга олсондоо урамшсан нь тэр санж. Ринчен гүүш орчуулгыг гүйдмэгхэн уншаад
-Үг нь монгол, өгүүлбэр нь орос байна гэж цохоод буцаажээ.
Бүсгүй ер халширсангүй ахин ирсэнд:
-Чадал муутай хүн орчуулга хийх гэж махаа идэх нь
Царай муутай эм, эр эргүүлж нэрээ баасдахтай ижил бус уу гэснээс хойш ахин үзэгдэхээ больж, амар сайхандаа жаргажээ