бямбын ринчен

бямбын ринчен

2012/06/09

Домог болон мөнхөрсөн доктор Ринчен

эх сурвалж: http://www.inet.mn/publish/?vfile=item&vid=18318&vt=0&user=120&vpage2=2

2009-01-27 19:45:03



Их эрдэмтэн  Бямбын Ринченгийн тухай домог түүх, хууч яриаг сонсч би өсчээ. Миний сонссон анхны явган яриа гэвэл “Ринчен Бимбаев гуай моторт дугуйгаа унаад төв гудамжаар явж байж гэнэ. Тэгтэл замын цагдаа шүгэлдэж зогсоогоод “Та яагаад төв замаар ингэж яваа юм бэ гэж асуухад нь “Алив хүү минь, энэ ар тал руу хар даа, юу гарч байна вэ?” гэж асуужээ. “Утаа гарч байна” гэж тэр цагдааг хэлэхэд нь “За тэгвэл би явъя даа” гээд хээв нэг яваад өгчээ” гэсэн яриа байдаг. Үнэндээ моторт хөлөг л бол хаагуурч явж болно гээ биз дээ гэсэн санааг хэлжээ. Өнөөх байнга унаж явдаг моторт дугуйгаа нэг удаа алдчихаад “Уг нь ар талд нь хонины сүүл зүүчихсэн бол ингэхгүй л байж дээ” хэмээн халагласан ч гэж яригдана.”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан” ч гэх шиг, гадаадын олон жуулчид ирэхэд зочид буудлынх нь үүдийг цэвэрлэж байсан өвгөн олон янзын хэлээр тэдэнтэй мэндэлж, зарим нэгийг нь аашилж загнаж байсан гэнэ гээд л түүний тухай эх адаггүй олон хууч яриа ард түмний дунд түгэн тархжээ. Зарим нэг нь зохиомол ч байж мэднэ. Гэхдээ л ямар нэгн хэмжээгээр түүний тухай явган яриа нь тухайн нийгмийн байдлыг ёжлон шүүмжилсэн агуулгатай байдгаараа онцлог юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг. 

Хорьдугаар зууны монгол хэл шинжлэлийн ухааны бахдам гайхамшигт эрдэмтдийн дотор Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нарыг ямагт хослон дурдаж, орчин цагийн монгол хэл шинжлэлийн тулгуур багана хэмээн хүндэтгэн үзсээр ирсэн билээ. Тэдний нас бие, намтар түүх ойролцоо байсан бөгөөд хэл шинжлэлийн салбарт маргаан мэтгэлцээнийг шинжлэх ухааны үндэс суурьтай өрнүүлэн хөгжүүлсэн түүхэн гавьяатай билээ. Тэд 1920-иод оноос уран бүтээлээ туурвиж эхлэн, ЗХУ-д эрдэм боловсрол эзэмшиж, Монголын зохиолчдын эвлэлийг хамтран байгуулж, 1930-аад оны хэлмэгдэлд хүртэл адилхан өртөж, шоронгоос гараад “Үнэн” сонинд хамт ажиллаж, Шинжлэх ухааны академийн анхны гишүүн болцгоож, насан эцэстлээ монгол хэл бичгийн шинжлэх ухааны төлөө зүтгэж явсан хүмүүс юм.Харамсалтай нь зарим нэгэн хүмүүс тэдний хооронд яс хаяж, төр, засгийн төвшинд хүртэл маргалдуулахыг эрхэмлэж байлаа. Хатуу хөтүү цагийн аясыг хэдийнээс мэдэх хойно тэд нар гадна өнгөн дээрээ эв түнжин “муу” байгаа мэт дүр төрхийг үзүүлсэн ч дотроо бие биенээ хүндэтгэдэг улсууд байсан юм. 


“Үнэн” сонины 1977 оны нэгэн дугаарт “Доктор Б.Ринчен нас нөгчив” гэсэн гуравхан өгүүлбэртэй эмгэнэлийн мэдээ хамгийн арын нүүрний доод өнцөгт гарсан байж билээ. Уг нь Төрийн шагнал хүртсэн хүн насан өөд болоход төвийн хэвлэл мэдээллээр арай өөр маягтаар ханддаг байсныг зах зухаас нь мэдэхийн хувьд “Төв хороо мэдэж байгаа юм байлгүй дээ” хэмээн бодсоор өнгөрч билээ. Хожуу үеийн хүүхдүүд юмны нарийн учрыг яахан мэдэх билээ. Энэ үүднээс их эрдэмтний амьдрал үйл ажиллагааны тухай жирийн уншигчиддаа хүргэхийг эрхэм болголоо.  


Г.Энхбаатар

2012/05/02

Б.РИНЧЕН: Эрдэм сурахад хатуужил хэрэгтэй

http://h-turuu.blogspot.com/2009/01/blog-post_7301.html

МИАТ-ийн олон улсын нислэгийн үеэр онгоцонд өгсөн сэтгүүлд гадаадад суралцдаг залууст зориулан Ринчен гуайн бичсэн энэ нийтлэл нийтлэгдсэн байсныг энд зурган хуулбараар нь орууллаа. Зураг дээр товшиж томруулаад уншина уу.


2012/03/18

Б.Ринчен "Залуу нас"

эх сурвалж: http://uran20.delhii.net/2007/09/26/454/

Б.Ренчин “Залуу нас”

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?
Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном…
Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.
Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хатуу сэтгэлийн өрийг төлөх гэж
Нил цэцэг мэт залуу нас чамайг би зовоосоон
Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг
Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь…

070951_1692063677-jiwon123123.jpg

Номын тухай: Б.Ринчен "Заан залуудай"

эх сурвалж: http://sune.blog.banjig.net/post.php?post_id=79823
 
Б.Ренчин "Заан Залуудай"
Редактор: Г.Жамсранжав
Зургийг: О.Мягмар
Зургийн редактор: Ц.Энэбиш
Техник редактор: Б.Дашлэгцэг
Хянагч: Д.Цэгмэд
Энэ ном 2 дэвтэр байдаг юм билээ. Зурган дээрх ном 2-р дэвтэр нь. "Заан Залуудай" номонд балар эртний хүмүүс яаж амьдардаг байсан тухай, тэдний хэл яриа, соёл хоорондоо ямар байсан зэрэг тухай гардаг.
Залуудай гэдэг залуу аав болон овгийнхонтойгоо аялаж |аялаж байгаа гэж бодсон, 1-р дэвтрийг нь уншаагүй болохоор|, замдаа олон адал явдалтай учирна.
Залуудайн хамт аялаж байгаа хүмүүс, арслан заан агнаж амь зуудаг овгийнхны арслан заанаа авлаж байх үед таарч, аюулд ороод байсан овгийн нэгэн хүнийг аварснаар овгийн ахлагч Залуудайд Заан гэсэн цол өгдөг. Ингээд Залуудай Заан Залуудай нэртэй болдог.
2-р дэвтрийг уншиж эхлэхэд уйтгартай юм шиг санагдаж байсан, уншаад байсан их сонирхолтий юм билээ.
Мөн энэ ном "Залуу хүний заавал унших 100 ном"-ын жагсаалтанд орсон.