бямбын ринчен

бямбын ринчен

2015/11/27

Эрснээ олсон нь

Samandariin Tsogtbayar

Баасан ахын төрсөн өдөр балай авч халуураад баахан ном авчихлаа. Өчнөөн удаан хайсан "Их нүүдэл" тэргүүтэй Билгүүн номч Бямбын Ренчин гуайн ховор сайхан номуудыг нэг дор бөөндөх чөлөө учрал тохиолоо. Юутай их аз вэ?

from FB

2015/11/25

Гэрэлт хүмүүний хөшөө

эх сурвалж: http://mobile.news.mn/mcontent/221703.shtml

Гэрэлт хүмүүн хөрөг
Илчит тэрэг тажиганана. Бууж суугчдын холхих нарийн хонгилын нь салхивчууд цөм нээлттэй боловч сэвүүн агаар мэдэгдэхтэй үгүйтэй илбэнэ. Эх оронд минь намар болж байдаг... Гэтэл хөдөөгийн уужим, эргэн тойрон хараа хүрэх энгээр урин сайхан цагийг улмаа уртасгах шиг, зунаан өнгө будаг, анир дуу, тайван налгар ахуй хөдөлгөөнөөрөөн зураглан хоцрох авай. Айл айлын гадаа цөөвтөр боловч адуу мал багшраастай, өрх үүд нь нээлттэй. Хүүхэд багачуул гол ус хөвөөлөн хөхин дэрвэх нь энд тэндгүй. Оройтож айлчилсан хонин жилийн зун алсарч ядан байх мэт, бүр саяхнаас бороо хур байн байн бууж буй тул хойд хоймор нутаг ган гачиг арчин туугдаж, газрын хөрс нэлэнхүйдээн номин ногоон, замын хажуу энгэрийн ойн дунд хаа нэг хэдэн модноо үл ялиг шаргал зүс орох нь уу гэмээр болсон нь хоёр улирлын заагийн байгальд гоо зүүсгэл нэмэн, дахин хэнзэлсэн ногооны үнэр униар анхилах ханхлах нь сайхнаас сайхаан.
Маргааш есөн сарын нэгэн. Хүүхдүүд төдийгүй багш хүмүүнд гэмээнэ сэтгэл хөөрдөг өдөр мөн. Аав ээжүүд номын цагаан үсэгт мэлмий амлах алдрай үрсээн хөтлөн арвис эрдмийн эрэлд мордож, сургуулийн шуугиант танхим амь ордог өдөр өө. Чухам энэ л шалтгаанаар ажлаасаан хоцорч орхивол албан газар ээж аавуудад “хариуцлага ярьж” үл түвддэг тийм л өдөр юм. Бас улсын нийслэлд бол архи охь худалддаг мухлагууд хөшгөөн хаадаг өдөр болдог л ...
Чухам ийм цагаар хөгшин залуу хоёр замд гарч өглөө. Уурын тэрэгний бүхээг хэдий нарийн умгар боловч дөрвөн хүн дээр дороон давхарлан аялах хуваарьтай тасалгаанд золоор бус хүн зорчихоор орж ирсэнгүй тул зай завсраар гачигдсангүй. Үүнийг бичигчийг эл хүндтэй аялалд дагуулж явах санал гаргасан хүмүүн монгол түмний танил эрхэм бүлээ. Өтгөс тэрбээр багшийнхаан эснэн мэндэлсний тэгш дэлгэр ой ид дүүрч буй эл өдрүүдэд, нэгэн насныхаан ховор хувьт үйл явдлын гэрч гэгээ болохоор ийнхүү илчит тэрэгний “умгар”-т аялж явнам. Тэгээд бага үдэд эхэлсэн аялал намрын урт өдрийн оройн нарнаар өндөрлөх хүртэл үүх түүх хүүрнэж хуучлан, түүнээн сургаал сургамжаар үе аяхан сүлжиж сүлээд, ууц сүүж чилэв гэж ганц үг ганхийхгүй, хажуулж хэвтэх нь байтугай аль бага үдэд эзэлж тухалсан суудлаан ч сэлгэхгүй шахам хөөрөлдсөөр явтал жанжны хотод хүрчихлээ. Ганзага нийлээчийг нутаг заагдан “Дөл” нэгдэлд тэмээчин бүхүйд багштан нь “Мөс мөнх бус шүү” л гэж захидаг байж. Энэ далд, товч үг, сөрж амьдрахуйн бүхэл гүн ухаан хайрлаж, хилстсэн хувь заяа нь шавь түүнийг бие чанга, сэтгэл хаттай, ухаан хэрсүү болгон өдий зэрэгтэй өсч өндийлгөсөн нь илчит тэрэгний бүхээг дэх өдөрчийн аянаас тодорхой болсоор.
... Буурчийн газрын гурван давхрын цонхоор оройн нарны шунх туяа улаартана. Маргааш тэнгэр сайхан байхын цондон. Басхүү өмнөд этгээдэд, тэргэлтэх дөхсөн сар огторгуйн цээлд хөвж, нарны араас элдэн аялж туулан байх ажгуу. Хурмастын наран саран зэрэг мандаж цагийн сайхныг уяж удаашруулсан хувьтай сайхан өдрийн үдэш ийнхүү зорьсон газрынхаан хаяанд дөтлөн иржээ. Бидний орвол зохих, урьдчилан бэлтгэсэн хоёрдугаар давхрын өрөөнд нэгэн урилгагүй зочин түрүүлж ирээд морилчихжээ. Урилгагүй ч юу байхав, дараахан нь мэдвэл, жинхэнэ урилгатай хүндэт зочны жолооч хөтөч байж л дээ. Харин хажуу тасалгаанд нь, маргааш болох үйл явдлын гол хоёр зочны нэг буугаад аяны тоосоон ч гүвж амжаагүй байжээ.
“Би энэ хүний хүү нь болж төрсөн нь санаандгүй л хэрэг. Хэн ч л гэсэн аль нэгэн айлд, аавын хүүхэд болж төрдөг нь хүний л ёс биз дээ” гэж өнөөх эрхэм зочин, оройн зоогийн үеэр бүгд цуглахад яриагаан эхэлж байна. Даруу хүн бололтой, их эрдэмтний отгон хүү, сайхь академич бээр. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж. Эрдмийн хүмүүний энэ сайхан чанар эцгээс хүүд нь удамласан буй заа. Аав ер нь уур уцааргүй хүн. Харин нэг удаа би аягүй загнуулж билээ гээд тэрбээр дараахь түүхийг ярьж өгөв. “Нэг удаа бүтэн сайн өдөр аав гэртээн юмаан бичээд сууж байтал хөдөөнөөс зорьж ирлээ гээд нэг хүн өглөө арван цагийн алдад манайд ирсэн юм. Тэр хүн аавтай удаан хөөрөлдөж, сонирхсон юмаан асууж хариу сонсон суусаар их удлаа. Аав ч цааргалахгүй бичгийн машинаан пижигнүүлэн номоон бичихийн сацуу тэр хүний хүссэн бүхэнд хариулж ярилцсаар л суув. Нэг мэдэхэд оройн таван цаг болж байна. Тэр хүн аавд нэлээд саад болж буй санагдаад, би тэвчилгүй “Та одоо явж үз дээ” гээд хэлчихэв. Өнөө хүн ч даан  удалгүй босч, аавтай үдэлцэх ёс хийгээд гарч одсон. Тэр хүнийг гарсны дараа аав надад маш их уурлаж зэмлэсэн дээ” гэж эртний судлалтан, академич Р. Барсболд гуай дурслаа.
Манагаар өглөө нь биднийг хөнгөн тэргэнд суулган Алтанбулаг руу дөтөлвэй. Морин цаг дөхчихсөн байлаа. Өчигдөр нар улайж жаргасан лугаа адил үнэхээр энэ аядуу тогтуун өдрийн өглөө ахлах ангийн хүүхдүүд хичээлдээн цүнхээн үүрэн гарцгааж, бага ангийнхан нь хэн нэгнээрээн хөтлүүлэн, гартаан баглаа цэцэг атгачихсан цэмцийж явнам. Алтанбулаг сум Сэлэнгийнхээн төвөөс өртөө арай хүрэхгүй зайтай юм. Монголд гурван зуу гаруй сум суурин буй. Харин Алтанбулаг нэртэй нь хуурын чавхдас мэт хоёрхон л байна. Түүний нэг нь энэ Сэлэнгэд, одоо бидний хүрч зорьж буй газар. Их эрдэмтэн, билгүүн төгөлдөр монгол хүү Бямбын Ринчений хүй цөглөсөн тоонот нутаг авай. Алтанбулаг сум ганц бүрэн дунд сургуультай юм байна. Орос ах нар Зөвлөлтийн үедээн энэхүү тоосгон хана тэрэмтэй оюун эрдмийн цэмбэгэр өргөөг барьж бүтээж өгчээ. Ардын засгийн анхны дунд сургуулийн нэг энэ айлын үүх түүх тэртээ нэгэн мянга есөн зуун хорин хоёрдугаар оны намраас эхтэй агаад Сайдын яамны тал бичээч Б. Ринчен “Дэлхийн байдлын тухай” хичээл зааж, ардын багшийнхаан гарааг эхэлсэн түүхт газар юмсанж. Харин 2010 онд Засгийн газрын шийдвэрээр их эрдэмтний нэрэмжит болгожээ. Сургуулийн хичээлийн төв байрны өмнөд этгээд, тотгон тушаа нь “Б. Ринчений нэрэмжит бүрэн дунд сургууль” гэсэн томруун хаяг, хэдхэн хормын дараа болох үйл явдлыг эхлэх хүртэл хэн бүхний нүднээ тусч, давхар мэдээллийг үг хэлгүй дамжуулан байхыг харан, өлгий юундаан дуншин бүхүй хөшөөн зүг, хөл тавих зайгүй бүчсэн олны дундуур зүтгэлэн ойртвол, цагаан хоолой цуурайтан хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэж, хөтлөгч залуу цэнхэр пансан хэвнэг доор нуугданхан байх “гэрэлт бурхны” өлмий тушаа дэвссэн хивс ирмэгдэн хамаа бус үл гишгэлэн хүндэтгэл бишрэлтэй үзэгдэнэ.
Хивсний голд, цэцэгт туузыг хөндлөн гулд татсан агаад төрийн түшээ С. Баярцогт, их эрдэмтний ганц хүү Р. Барсболд, өөрийнх нь хэлснээр Ри багшийнхаан “хамгийн тэнэг шавь” болох Т. Галсан абугай, эдгээрийн хамт Сэлэнгэ аймгийн хоёр дарга Ж. Санжжав, С. Бүрэнбат нар мөнөөхөн туузыг хайчлан цаг түүхийн нэгэн оргил ёслолыг эхлүүллээ. Тууз хэсэг тасаг болсны дараа мөнөөх харцуул суудалдаан эргэж заларсан бөгөөд тун удалгүй дахин босч, хөшөөний нимгэн хөнгөн баринтгийг алгуурхан буулгалаа. Хэн бүхэн нэр усаар нь, суу алдраар нь үл андах их хүмүүн яг л буй биеэрээн сургуулийн гол хаалгаар гэнэт гарч ирээд зогсчих шиг боллоо. Хурсан олон хэдэн хором сүрдэв үү гэлтэй чимээгүй болсноон, хэлэлцсэн юм шиг зэрэг алга нижигнүүлэн, хурайн дуу хадаалаа. Гэрэлт хөшөө түүхэн эзэнтэйгээн гойд адилхан болсон тул ийнхүү хөшөө бус “амьд-нэвтэрхий толь” хэмээн ард түмэндээн өргөмжлөгдсөн их бичгийн хүн буй биеэрээн морилох залрах мэт болсон юм. Хөшөөг хөшүүн, хөдөлгөөнгүй, амьдын амин чанар барагтай хийж бүтээдэг улиг жишиг, урлахуйн түвшний тийм дорд аргацаал энэ цагаас түүх болж хоцорч буйг мэдрүүлэв. Ирвэс нүд, өтгөн хөмсөг, соёо сахал, эрдэмт хүмүүний цэх агаад хурц хараа, ухаалаг бадрангуй царай төрх, цаг наргүй нөр хөдөлмөрийг нь бэлгэдэх сул их үс, донж маяг таацсан сахал ооч, өргөн тэнэгэр магнайд нь, аянгат цагийн үзүүлэн болж буусан нэг урт, хоёр богино ийм гурван тод судал тэргүүтэн ийнхүү билигт эзнээ дахин “төрүүлжүхүй”.
Гэрэлт хөшөөний баринтаг задлахтай хамт нэрэмжит сургууль нь хичээл эрдмийнхээн бүтэн жилийн гарааг эхлүүлж, хөдөөгийн зүс боровтор, шүд хас, ухаан сэргэлэн багацуул дуу хөгжим болж, хуур цуураан эгшиглүүлэн утга бэлгэ нэмэхүй, тэрхүү орчин бүхэлдээн номын гэрлээр улмаа гийгүүлэгдэж, их хүмүүний хишиг өглөгт ивээгдэн, хүн бүр баяр бахдалд умбалаа. Нэгэн нуруулаг хүү, бяцхан охиныг дээр гэгч нь өргөн тэврээд нар зөв дугуйлж анхны хичээлийн хонх цохисон нь цэцэрлэгт дүүгээн хүргээр яваа ахыг санагдуулах хэдий ч хүү нь арван хоёрдугаар ангийн сурагч, тэврүүлж буй охин бол нэгдүгээр ангид орох гэж буй жаал ажээ. Их хүмүүний нэрийг нүүр бардам дуудуулах ирээдүйн эрдэмтэд эдний дунд байгаад итгэх, тийн бэлгэшээх мэдрэмж хүн бүрийн судлаар гүйнэ. Цааш, тооны бэлгэдэл энд амилж байсны заримаас дурдвал, билгүүн эрдэмтний “Монгол хэл” хэмээх хэн бүхний цээжний шүлэг, адбиш тансаг найргийг балчраас идэр нас хүртэлх нийт нэг зуун арван хүүхэд багаасаан том руугаан өгсөх эрэмбээр ээлж дараалан гарч ирээд, эгнэж жагссан байдлаас дуудаж сонордуулвай. Басхүү зууны эрдэмтний ач хүү, герман хэл шинжлээч Б. Лигдэн абугай яг өнөөдөр, буурал аавынхаан нэг зуун арваны сүүдэр зэрэгцэж, хөшөөг нь нээж бүхүй түүхэн өдөр тавин таван насны нь төрсөн өдөр тохиож буйг хөтлөгч сонирхуулан зарлаж байвай.
Их хүн, билигт гүүш эх нутагтаан, зүрхнээсээн өмөөрөгч ард түмэндээн эргэн ирж байнам. Тийм ээ. Хугарч бохирдоггүй босоо заяатай, нүүдэлчин түмэнтэйгээн мөнхийн барилдлагатай, өөртэй нь адилхан хилстэж гүтгүүлж, хал дол үзсэн Монгол бичиг эрдэнээн их хүн маань эгүүлэн авчирч байнам. Есөн сарын нэгний энэ л өдрөөс монгол хүүхдүүд Монгол бичгээн зургаадугаар ангиас эхлэн сургууль дүүргэтлээн сурч судлах эрхтэй болж байна. Монгол төр чухам энэ л онд, Ри багштаны мэндэлсэн түүхэн ойн жилд “Монгол хэлний тухай” хууль шинэ тулгар баталж, Монгол бичгээн монгол хүнд нь эргүүлж өгөх, монгол төр босоо бичгээрээн албан хэрэг хөтлөх он цагийг тодорхой болголоов шүү.
Хөшөөн дээр ямар нэгэн гэрэл бамбар байрлуулаад гэрэлт хөшөө гэж нэрлээгүй. Эрдэмт хүмүүний хөшөө өөрөөн их илч гэрэл юм аа. Алтанбулаг сумын соёлын төвд чуулсан “Эргэн дурсахуй” мэргэдийн уулзалтад сэтгэлээн уудалсан эрдэмтэн өтгөс, түүхч доктор Ө. Бавуу гуай эл мэдрэмжээн илчлэн гаргаж, Ри багштаны энэ хөшөө бол хөшөө ч бус, нэг ёсондоон амилуулж равнайлсан бурхан шүтээн юм хэмээсэн нь нүдээр үзсэн хүнд үнэхээрийн оносон үг санагднам билээ.
“Өвөөгийнхөөн хөшөөг бүтээх, нээх ёслолд оролцсондоон их баяртай байна. Өвөөгөөрөөн бахархаж л байна даа” гэсэн даруугаас даруу, цөөнөөс цөөн, тогтож бодууштай үгийг эл гойд түүхэн дурсгалыг амилуулан шүншиглэсэн уран барималч, ач хүү Барсболдын Дэнзэн гуайгаас арайхийн “салгаж” чадсан нь хүндэтгэлийн зоогийн нэг зүй ёсны сайхан агшин байлаа. Энэ ертөнц дээр учир шалтгаангүй юм гэж огтоос үгүй. Эгэл хүмүүс, Ринчен гуайн үр хүүхэд, ач омболуудаас үндэснийхээн хэл бичгийн төлөөх насан туршийнх нь чиг шугам болсон үндсэн мэргэшлийг нь яагаад залгамжилсангүй вэ гэж харамсан бодлогоширдог байж болох. Харин, бус мэргэжилтэй ч, түүхэн баатарлаг хүмүүний бод биеийн дүр төрх төдийгүй, оюун биеийн нь зан чанар, үзэл санаа хам цогцолж амилсан уран бүтээл туурвисан ач хүүгээр нь бахархахаас аргагүй санагдана. Өтгөс эрдэмтэнд, хожим өөрийнх нь гэрэл сацарсан дүрийг амилуулах уран гартан ач заяасныг аз тавилан, их хүмүүсийн гурван үеийн учиг барилдлага хэмээхээс өөрөөр хэрхин үзэлтэй.
Илчит тэргээр умард хилийн босго тулсан хоёр, эргээд түүндээн аялж явлаа. Ачлалт багшдаан найман тахилтай, алтны өнгөтэй номун хадаг өргөн  “золгосон” өтгөс ахайтан, нэгэн насныхаан чухал үйлсийг бүтээсэн хүний бүтэн сэтгэлтэй, бүрэн баяртай буцаж яваад үл эргэлзнэм. Багшийнхаан өгсөн гурван гол даалгаврыг дүнгийн дөмгөөр биелүүлсэн шавьд нь, өөрийнх нь ерөөдөгчлөн эрүүл энхийн цагаан буян, эрдэм авьяасын гэгээн буян, эв эеийн гагнаас буян, эд хөрөнгийн арвис буян, инээд баяслын далай буян арвидан хурж бүхүйг өгүүлэх хэрэг үгүй биз. Харин тэрбээр, өнгөрсөн хавраас хойш сургуулийнхаан гол хаяг таниулгыг хөндлөн бичгээр “хөрөөдсөн”-өөн засаж завдаагүй, бусад хаягийн нь дотор босоо бичиг баахан цөөхөн үзэгдэж буйд үл тал засаж, сургуулийн захирал Б. Эрдэнэ-Очирт өгсөн гэрийн даалгавартаан “дундуур” дүн тавьсан даа. Бас Ри багшийнхаан хүрэл хөрөгний элгэн тушаа хөндлөн үсгээр овог удам, алдар нэрийг нь сийлснийг Монгол бичгийн эртний тиг зурмаар болгон залруулах ээлжит даалгаврыг дэлхийд ганц л байгаа Б. Ринчений нэрэмжит дунд сургуулийнханд өгснийг нь энд, цалгайдаж эс умартах, удахгүй ёсоор нь гүйцэлдүүлэхийн бэлгэшээл болгон зориудлан дурдсу.
Гэрэлт хүмүүний хөшөөн зүг хөврөх, Ри багштайгаан “золгох” хүн зоны хөл энэ өдөр лав татрах янзгүй нь. Бүр нэг биш олон өдрөөр, цагийн дөрвөн орчилд, арван, жарнаар ч энэ үйл үл тасалднам буюу. Хөшөө тийш хандах ардын зам балрахгүй гэдэг сэн билээ. Монголын ард түмний сод хүү, эх орондоон, монгол хүнийг монголоор нь дархалсаар үлдэх эх хэл, босоо бичиг юундаан амин зүрхнээс хайртай энэ их хүмүүний тэнгэрлэг замнал, гундан бууршгүй тэмцэл, мохошгүй хатан зориг эрин зуун дамжин бид бүхнийг ахин дахин гэрэлтүүлсээр, ухаажуулж бахархуулсаар байх нь дамжиггүй.
Б.ЭЛБЭГЗАЯА
Хүн чулууны хөндий-Хүй мандалын өртөө-Алтанбулагийн сургууль.
Хөхөгчин хонин жил, намрын эхин сар.

2015/11/05

2015/11/02

Агуу гурав

Malchin Jantsan Bat-Ireedui
Агуу Шадавын ЛУВСАНВАНДАН (1910-1983), Бямбын РИНЧЕН (1905-1977), Цэндийн ДАМДИНСҮРЭН (1908-1986) нар хамтдаа

эх сурвалж: МОНГОЛ ХЭЛШИНЖЛЭЛ fb group

2015/09/15

Өгөөмөр эрхэм

Бямбын Ринчен гуай “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртөн, эцэг эхээсээ салж өнчирсөн Өмнөд Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн,бол гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг.

ФБ хуудас

Номд Шимтэгчдийн Нэгдэл

Non-Governmental Organization (NGO)

2015/08/11

Ри багшийн ховор зураг

Malchin Jantsan Bat-Ireedui's post on FB Өвөр Монголын бөхчүүдтэй. Photo by Lumir Jisl

2015/06/15

Зургийн цомог

эх сурвалж: БУРЯАД МОНГОЛШУУДАЙ ШУУЛГАН

ЗУРАГАЙ СОМОГ
Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)Bookmark and Share
Б.Ринчен гуайн аав Будын Раднаажав Өвөр Байгалын хасаг цэргийн хурандаа Оросын эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн гишүүн, Орос-Монгол, Монгол-Орос толиудыг зохиогч, Олноо өргөгдсөн Монгол улсын Эрдэнийн очир одонт

Ринчингийн аав хурандаа Раднаажав Хүрээн дахь Хаант орсын элчинд.
Ринчингийн аав хурандаа Раднаажав Хүрээн дахь Хаант орсын элчинд. 

Дэлхийн 1-р дайны үед фронтод буй буриад хасаг цэргүүдийг эргэж очсон буриадын цэргийн эмч нарын отряд. Ринчингийн аав Раднаажав дунд нь зогсож байна.
Дэлхийн 1-р дайны үед фронтод буй буриад хасаг цэргүүдийг эргэж очсон буриадын цэргийн эмч нарын отряд. Ринчингийн аав Раднаажав дунд нь зогсож байна.

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Х.Уэльс 1944 онд Монгол Улсад ирэхдээ музейн тайлбар хийж байсан Ринчен гуайн англи хэл, түүхийн мэдлэгийг шагшин магтаад “Танд үүнээс арай дээр ажил олдоогүй юм уу?” гэж асуусан гэдэг.

Тэрбээр “Цогт тайж” кино зохиолоор БНМАУ-ын төрийн шагнал хүртэхдээ дагалдах мөнгөн шагналаа (1944) Фашист Германы үүсгэсэн дайнд хэлмэгдсэн Ленинград хотын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн бол ЗХУ-ын зохиолчидтой хамтарч гаргасан “Детская Литература” сэтгүүлийн шагналаа Америкийн түрэмгийлэлд өртсөн Вьетнамын өнчин хүүхдүүдэд бэлэглэсэн, гадаад улсад хэвлүүлсэн номынхоо шагналыг банкаар гуйвуулж ирэхэд ёсыг бодож өнгөний ганц дэвсгэртийг аваад Монгол улсынхаа хөгжлийн төлөө хандивладаг байсан гэдэг. Аугаа хүний сэтгэл аугаа л байх юм.1977 оны гуравдугаар сарын 4-нд Ринчен гуай нас барахынхаа ємнє “Монгол бичгээ л сэргээгээд авчих юм бол Монголын соёлын олон салбар бадран мандахад хэрэгтэй юмсан” гэж дорой дуугаар шавь Чой.Лувсанжавтаа захиж байсан гэдэг. Зєвхєн энэ хоёр баримтаас харахад XX зууны Монголын энэ их хvн эх орон, эх хэл, монгол нутгийнхаа талаар их ондоо бодолтой байсан юм шиг санагддаг. Ри багшийг єєд болоход томхон албан тушаалтан сайд дарга нараас нэг нь ч ирээгvй. “Vнэн” сонинд гашуудлын мэдээ тавихыг хориглосон байсан. Тэр vед євгєн эрдэмтнийг бараг нууцаар шахуу оршуулж байсныг би оршуулганд нь оролцож байсны хувьд мэдэж байна.

Түшмэл, намайг яаж үздэг хамаагүй Түмэн, намайг яаж үздэг хамаатай Эрлэг мунхаг яаж үздэг хамаагүй Эрдэмтэн мэргэд яаж үздэг хамаатай Ховчин намайг яаж үздэг хамаагүй Хотол олон яаж үздэг хамаатай Бялдуучин зусарчин яаж үздэг хамаагүй Билигтэн сэхээтэн яаж үздэг хамаатай. Еншөөбүү Бямбын Ринчен 1965.01.08

Францын нэг эрдэмтэн Монголд ирээд эрдэмтэн зохиолч Бямбын Ринчен гуайд хандан "-Танай монголчууд мах гурил хоёр л идэх юм. Ногоо жимсийг хүнсэндээ бараг хэрэглэдэггүй юм байна. Тийм үү?” гэж асуухад Ренчин гуай "-Францчууд та нар өөрсдийгөө маш их жимс ногоо иддэг гэж боддог байх. Та нар их л сайндаа арваад төрлийн жимс, ногоо иддэг. Харин монголчууд бид чинь тэр өвс ногооноос 500-аад төрлийг иддэг юм. Гэхдээ бид та нартай адил химийн бодисоор бордсон хортой ургамал биш, харин ч байгалийн унаган төрхөөрөө байгаа өвс ургамал иддэг. Бас та нар жимс ногоогоо! огтхон ч боловсруулахгүй тэр чигээр нь шууд идэж байхад бид малаараа дамжуулж боловсруулж хэрэглэдэг юм” гэж хариулсан гэдэг. Үнэхээр бид химийн бодисоор бордсон жимс ногоог боловсруулалгүй шууд идэх биш харин мал хэмээх байгалийн боловсруулах амьд үйлдвэрээр дамжуулан малын мах, сүү болгон хэрэглэж байгааг харийнхан яаж ч мэдэх билээ дээ. Огт мах идэхгүй байна гэдэг бол халуун дулаан уур амьсгалтай оронд амьдарч байгаа хүний зөв хооллолт мөн боловч цаг уурын хатуу ширүүн, эрс тэс уур амьсгалтай Монголчууд зөв биш буруу хооллолт юм. Тиймээс бид 15000 жилийг туулж ирэн дэлхийн хүнсний байгууллагын шилдэг хоолоор шалгарсан цагаан идээгээ идэж зөв хоололцгооё.

1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”
1970 онд нэг сурвалжлагч “Таны үргэлж санаж явдаг ямар мэргэн үг байдаг вэ?” гэхэд “Чехийн Ян Хүсийн үхсэн ч үнэнчээр явсаар үх!”гэдэг үгийг үргэлж санаж явдаг гэж хариулж билээ”

“Зєвєєс болж зовон амьдралын чинь зам дуусна Зєрж хараалгасаар л яваад баатар чи орчлонг орхино Харин тэгэхэд хаврын дэлхий амилан сэргэх мэт Хатан дэлхийд алдар чинь амьдралаа эхлэнэ” гэсэн шvлгээр єндєрлєе. Эцэг болсон хєх мєнх тэнгэр аав тандаа мєргємv Эх болсон хєрст бор дэлхий этvгэн ээж тандаа мєргємv Эзэн богд суу билигт Чингис хаан тандаа мєргємv Эрдэм эрдмийн дээд ном судар бичиг тандаа мєргємv Энэ насны амьд шvтээн оюунт мэргэн багш тандаа мєргємv

”Монгол Улсын шинэ Төрийн дуулалын утга агуулгыг Төв хороо, Засгийн газраар хэлэлцэж байх үед “Халх монголчууд хамаг дэлхийн улс орнуудттай…” гэсэн үгийн талаар доктор Б.Ринчен ёжилж, “Цэдэнбал дарга аа, хоёулаа гарах уу даа. Энэ дуунд чинь дөрвөд, буриад гэсэн үг алга” хэмээн хэлж, засуулж байсан”

Бямбын Ринчен сурах мэдэхийн үйлсийг амьдралынхаа нэгэн зорилго болгож, эх орноо эх орон шиг хэлтэй соёлтой, хилтэй нутагтай, гадагшаа нэртэй, дотогшоо хүндлэлтэй болгохын төлөө амьдарсан. Тэр олон зүрхээр амьдарч, олон үйл бүтээсэн. үндэсний уламжлал соёлыг хамгаалан хойч үедээ үлдээе хэмээн тэр зоригложээ. Магадгүй ухаант хүмүүн хойчийн нэгэн өдөр ийм цаг ирнэ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн ч байж болох. үнэхээр өөрийн бус өрөөлийн төлөө амьдарсан халуун сэтгэл байж.

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Эх орноо гэсэн түүний сэтгэлийн галыг бөхөөх гээд хэн ч дийлээгүй. Түүнд эх орноо гэсэн сэтгэл, тэмцэхүйн их хурц ухаан, илтгэхүйн дээд авъяас чадвар тэнгэрээс заяажээ. Түүний уран бүтээлийн мөр бүхнээс эх оронч үнэр ханхалж, уншигч авхайг Монгол гэдэг аугаа сүр хүчит, үл мартагдах түүх рүү урин аваачна. Түүний Цогт тайж, Гүнж, Бэр цэцэг, үүрийн туяа... зохиолуудыг уншихад өөрийн эрхгүй цээжинд гал бадран Монгол оронд төрснөөрөө бахархах сэтгэл төрнө.Гурван тогооны үлгэрт гардагчлан Монголчууд бид даанч нэгийгээ дээш гаргах дургүй муухай хүмүүс юм даа. Энэ эрхэм хүмүнийг түүхэн сэдэвт зохиол их бичлээ, феодлын нийгмийг магтан дууллаа, үндсэрхэг үзэлтэн хэмээн “Цагаачийг цагаа хатгана, цагаан морийг ногоо хатгана” хэмээн харааж цагаантны оргодол бидэнд бүү саад бол гэж нүд үзүүрлэж байв.Тэрбээр хаана ч явсан эх орон юугаан нэхэн санагалздаг байсан гэдэг. Будапештэд явж байхдаа эх нутгаа санан хээр талаас нэгэн аргал олж ихэд баярласнаа хойно нь “Ар монгол нутагтай эгээ адилхан, агь ханхалсан аргал олж өвөртлөөд үдэш нь Дунай гэдэг их буудалдаа үнсний саванд утаа барин асаадаг боллоо Багын дассан аргалын тэр утаа, бахтай таатай, агийн үнэрт нь хамар загатнанхан Энхэр монгол тал нутгийн минь үнэр л энэ тасалгаанд ханхлах мэт сайхан санагдлаа” хэмээн бахдан бичжээ. Түүний зохиол бүтээлийг унших бүр эх орноо хайрлах сэтгэл төрж, гайхамшигт түүх соёлоороо өөрийн эрхгүй бахдана. Чингис хаан, Ану хатан, Галдан бошгот, Єндөр гэгээн Занабазар, Хатанбаатар Магсаржав, Жанжин Сүхбаатар зэрэг зохиолын баатруудаараа хэлүүлж буй эх оронч, элгэн халуун үгс, зөвхөн эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй зохиолчоос л гарах тэр ариун мөрүүдийг унших бүр таныг улмаа таних мэт боллоо.

Б.Ринчен гуай төвдөч, профессор Ц.Доржийн хамт МУИС-ийн II байрны гадаа.
Б.Ринчен гуай төвдөч, профессор Ц.Доржийн хамт МУИС-ийн II байрны гадаа.

Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.
Бямбын Ринченгийн мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан түүний дурсгалын хөшөөг Улсын төв номын сангийн өмнөх талбайд 2005 онд босгожээ.

Б.Ринчен Тэр өөртөө ийн амлажээ. Тэгээд хожмоо үл мартагдах үгсийн цэцэрлэгч болж чадсан юм. Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалтай Хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл минь хэмээн аугаа чадлыг нь магтан дуулж, бишрэн хэрэглэснийг нь Оросын алдарч зохиолч Николай Тихонов Ринчен гуайд бичсэн захидалдаа “...элчилгүй уудам Монгол нутгийн бүх өнгө, будаг, цэцгийн үнэр шингэсэн үнэхээрийн яруу сайхан шүлгүүдээ илгээснийг тань ихэд сонирхон үзлээ. ...Та уг нь тал нутгийн хээрийн агь ямар сайхан анхилуун үнэртэй байдгийг л бичсэн билээ. Гэтэл тэр анхилуун үнэрт миний толгой эргэж орхиод “Ариун сайхан сэтгэлт” малчин ардын аргамаг сайхан хүлэг зүүдэнд ороод амраахаа байлаа” хэмээн сэтгэлийн гүнээс магтан бичиж байжээ.Тэрбээр Монгол хэлнийхээ гайхам сайхан хүч чадлаар эх орныхоо түүх соёлыг дэлхий дахинаа таниулан бишрүүлэхэд их гавъяа байгуулсан юм.

“Монгол хэл соёлын төлөө тууштай тэмцэгч Бямбын Ринчен хаа нэг томчуулыг үгээр мохоож авдаг нэгэн хэдий ч бас нөгөөтэйгүүр энгүүн хүн байлаа. Суръя мэдье, заалгая шамдъя гэсэн хүн, хэнд ч гэсэн хэдэн цагаар ч хамаагүй мэдэж чадахаа зааж, хөдөөгийн арван жилийн сургуулиас ирсэн гуравдугаар ангийн хүүхдэд ч алаг үзэхгүй цаг гарган захиа бичиж суудагсан. Хийж бүтээх, сурах мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж чаддаг хүн дээ. Гэрт нь ороход гурван бичгийн машин тавьчихсан нэгд нь орчуулга, нөгөөд нь судалгаа, нөгөө дээр нь зохиолоо бичээд тойроод л ажлаа хийгээд, ер зүгээр цагийг өнгөрөөдөггүй байсан.

Б.Ринчен : Залуу нас  Судар шиг их амьдралын харгуйд Сур шиг харваад эргэн ирээгүй Суу алдарт залуу нас чамайг Санаж дурсахгүй хэн байна вэ?  Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи Эрчит мөрөн шиг урсан одном...  Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр Хавар шиг яруу залуу нас чамайг Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.  Орчлонг таниагүй омголон насандаа Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон  Алдар хүндийн тавцангаас зайдуу Алиа наргиант цэнгэлээс хол Хээрийн зөөлөн сэвшээ адил Хийсэн одсон залуу нас чамайг  Хэт бардам зантны өмнүүр Хийморь жавхааг чинь бууруулж Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол Уучлаарай намайг залуу нас минь...

Тэрээр хэдэн зуун жилийн дархан цаазтай байж ирсэн үзэсгэлэн төгөлдөр Богд уулаа хайрлан хамгаалахыг уриалж, “Үнэн” сонинд гаргасан “Богд уул” өгүүлэлдээ хайрхан модыг хайр найргүй огтлон сүйтгэж байгааг хөрөө сүх хангинуулан, хаичн зэрлэгээр авирлаж байгаагийн улмаас шивээлэн байдаг ан гөрөөс нь зугтан дайжиж зутран үрэгдэж байгааг сэтгэл шимшрэн бичжээ. Түүгээр ч зогсохгүй нэг хүнийг тахин шүтэж байсныг илчлэн шүүмжилж, хор холбогдлыг нь илчилсэн ЗХУКН-ын ХХ хурлын үзэл санаанд зоригжиж, ЗХУКН-ын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н. С. Хрущевт 1956. 12. 14-нд захидал бичжээ. Тэрхүү захидалдаа “Орос үсэг нь бичиггүй байсан ард түмний хувьд соёлын их ололт, сайн сайхан амжилт мөн хэдий боловч хэлэндээ цавхийтэл зохицсон бичигтэй, утга зохиолын арвин өвтэй монголчууудын хувьд утга зохиол бичгийнхээ бүх үнэт зүйлээс чингэж холдоно гэдэг нь соёлын нь өсөж өндөржихөд саадтай том эндэгдэл гэж үзэж байна. Энэ нь улс төрийн нэр төр хөөцөалдөгчдийн зусардан билбүүрддэг зан, соёл дутмаг байдлын харгай тиймээс мэргэн зүтгэлтэн танд хандаж хэдэн зуун жилээр хуримтлуулсан соёлы нь үнэт зүйл бичгийн нь хэлнээс ард түмнийг ангижруулж болохгүй. Сталины нэрээр гаргасан алдааг засаж залруулах цаг болсныг саналаа хэлэх зориг зүрхгүй манай удирдагчдад хэлж өгөхгүй юу гэж танаас хүсье.” гэжээ. Энэ бүхнээс үзэхэд тэрээр хэл шинжлэл, утга зохиолынхоо хүрээнд нам төрийн бодлогыг шүүмжилж, үндэсний соёл уламжлалаа хамгаалж хадгалан хөгжүүлэхийг зорьж байжээ.

Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдаг сан
Ринченгийн Барсболд: Аав минь бичгийн хоёр машин зэрэгцүүлж тавиад сууж байдаг сан

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Залуу эрдэмтэн Б.Ринчен Их эрдэмтэн Жамсрангын Цэвээн, Амар сайд нарын  хамт. 1931 онд.
Залуу эрдэмтэн Б.Ринчен Их эрдэмтэн Жамсрангын Цэвээн, Амар сайд нарын хамт. 1931 онд.

Герман, Франц болон Орост Улсад хамт сурч байсан Д. Нацагдорж, Б. Ринчин, Наваанюндэн, Намдаг зэрэг олон сайхан найз нөхөдийг нь бас хорижээ. До яамны харанхуй хөндийд тэднийг хориж, нэг нэгээр нь жижүүрлэн дуудан Орос Монгол байцаагч ээлж дараалан байцаан “хэдэн онд япон тагнуулд элсэн орсон, Герман Орос хэлний алийг нь илүү сайн мэдэх вэ? гэх мэтээр өдөр шөнөгүй ээлж дараалан эрүү шүүн байцааж ухаан алдсанийг нь ус хийн сэргээн дахин дахин байцааж тэднийг тарчилган зовоож байцаажээ. Зарим нэгэн нь эрүү шүүлтээ дааж чадалгүй нас барах, зарим нэгийг нь улаам цаам буудан хороожээ.

Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би.
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би.

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)

Еншөөбү Ринчен абугай 50-иад онууд тушаа
Еншөөбү Ринчен абугай 50-иад онууд тушаа

Аша хүбүүдтэйгээ
Аша хүбүүдтэйгээ 

Энэдхэгэй түрүүлэгшэ Индира Гандитай
Энэдхэгэй түрүүлэгшэ Индира Гандитай 

Еншөөбү сонгоол Раднаажав Ринченгуайн эсэгэ
Еншөөбү сонгоол Раднаажав Ринченгуайн эсэгэ

Угсаатаны зүйн экспедициэр Архангай аймагта 1958 он
Угсаатаны зүйн экспедициэр Архангай аймагта 1958 он

Монгол түмэнэй оюун санааны ударидагша байба л даа Ринчен абугай
Монгол түмэнэй оюун санааны ударидагша байба л даа Ринчен абугай

Насанай нүхэр Раднатайгаа хоюула 1975 он
Насанай нүхэр Раднатайгаа хоюула 1975 он

Еншөөбү Сонгоол Буряад Бямбын Ринчен (1905-1977)